InterviewStack.io LogoInterviewStack.io
Browse more Business Development Manager jobs

Head of Sales department

SCC LLC

Ulaanbaatar, Ulaanbaatar, Mongolia1 month ago
4 views0 saves0 applies

Job Type

full time

Description

Хийн түлшний салбарын хөгжлийг түүчээлэгч томоохон компанид Борлуулалтын Албаны Дарга ажлын байранд таныг урьж байна.
Ажлын байрны үндсэн чиг үүрэг

  • Борлуулалт, санхүүгийн ашигт ажиллагааны шинжилгээ, онол арга зүйг үндэслэн борлуулалтыг хөгжүүлэх бодлого, төлөвлөгөөг боловсруулж, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах;
  • Компанийн удирдлагын тушаал шийдвэр, эрх зүйн үр дагавартай баримт бичгийн хэрэгжилтийг хангах, биелэлтийг танилцуулах ажилд өдөр бүр хяналт тавьж албаны ажиллагсдад үүрэг даалгавар чиглэл өгч, биелэлтийг шалгах, удирдан зохион байгуулах;
  • Чанарын удирдлагын тогтолцоог хэрэгжүүлэх;
  • Хүний нөөцийн бодлогыг хэрэгжүүлэхэд мэргэжлийн зүгээс санал оруулах, хяналт тавих

Үндсэн чиг үүргийн хүрээнд хийгдэх ажлууд

  • Хэрэглэгч /харилцагчдад/ худалдах хийн түлшний үнийн бодлого тэдний хэрэгцээ шаардлагад тулгуурлан богино болон урт хугацааны стратеги төлөвлөгөөг боловсруулж удирдан зохион байгуулна;
  • Бүс нутаг болон тухайн газруудад зориулсан урьдчилсан судалгаа хийж борлуулалтын зорилтуудыг хэрэгжүүлэхэд зах зээлийн багтаамж, борлуулалтын үр ашгийг төсөвлөх
  • СЭЗА-тай хамтарч санхүүгийн үр дүнгийн шинжилгээ хийх, шинэ стратегийг санаачилж хэрэгжүүлнэ;
  • Зах зээлийн судалгааг албаны хэмжээнд, судалгааны компани, маркетингийн багтай хамтран гаргаж тулгарч болзошгүй эрсдэл болон өрсөлдөөнийг хянаж, авах арга хэмжээг төлөвлөж ажиллах;
  • Одоогийн эрэлт, нийлүүлэлт, өрсөлдөж буй хандлагууд, эдийн засгийн индикаторууд болон өрсөлдөгчийг ажиглан борлуулалтын зах зээлийн багтаамж, үнэ зэргийг хянаж, өрсөлдөгч байгууллага, аж ахуйн нэгжийн хэрэглэгчдийг татаж харилцагчийн тоог нэмэгдүүлэх;
  • Худалдан авалтын хэмжээ их буюу голлох харилцагч, хэрэглэгчидтэй хамтын ажиллагааг сайжруулж, хөгжүүлнэ;
  • Хэрэглэгчидтэй төлөвлөгөөний дагуу уулзалт зохион байгуулж тэдний хэрэглээ, хүсэл сонирхол, зарцуулалт, санал гомдлыг хянах;
  • Борлуулалтын удирдлага /менежментийн дэлгэрэнгүй стратегийг төлөвлөж хэрэгжүүлэн багийн амжилт, ашигт ажиллагааг хамгийн оновчтой байдлаар зохион байгуулах;
  • Албаны хүний нөөц бүрдүүлэх, хадгалах чиглэлээр ЗХНА-тай хамтарч ажиллах;
  • Борлуулалтын болон жилийн ажлын төлөвлөгөөг боловсруулах, батлуулах, хэрэгжилтийг хангуулах;
  • Хариуцсан ажлын чиглэлээр дүрэм журам, заавар зөвлөмж боловсруулах, шинэчлэн батлуулж мөрдүүлэх ажлыг зохион байгуулах;
  • Төлөвлөсөн зорилтуудын хүрээнд ажилтан тус бүрт хэмжигдэхүйц төлөвлөгөө, гүйцэтгэлийн зорилтуудыг тавьж хяналт тавин ажиллах;
  • Алба нэгж хоорондын үйл ажиллагааны уялдаа холбоог зохицуулж хөдөлмөр зохион байгуулалтын оновчтой, үр ашигтай хэлбэрийг нэвтрүүлж мэргэжлийн удирдлагаар хангах
  • Харъяа яам, агентлаг, хяналт шалгалтын байгууллагаас явуулж буй үзлэг шалгалтанд шалгуулах, өгсөн үүрэг даалгаварыг хугацаа алдалгүй биелүүлж, холбогдох албан тушаалтанд хариу мэдэгдэх;
  • Компаний стратегийн зорилго, зорилтуудыг ханган биелүүлэхийн төлөө ажиллаж, чанарын удирдлагын тогтолцооны /төлөвлө-хий-хяна-сайжруул/ зарчимд нийцүүлэн ажиллах;
  • Компаний дотоод журам болон өөрийн хариуцсан ажилтай холбогдолтой дүрэм журам, норм стандартуудыг мөрдөж ажиллах;
  • Хөдөлмөрийн бүтээмжийг дээшлүүлэхэд чиглэсэн шинэ санал санаачилга гарган хэрэгжүүлж, үйл ажиллагаанд ахиц гаргах;
  • Ажлын байрны эмх цэгцийг хангаж, хариуцсан ажлын нууцыг хадгалж ажиллах;
  • Холбогдох ажилтануудын ажлын төлөвлөгөө, тайланг сар бүр гаргуулан авч нэгтгэн боловсруулж, хэрэгжилтийг хангуулах;
  • Алба нэгжийн удирдлагуудтай хамтран ажиллагсдыг шагнал урамшуулалд тодорхойлох ажлыг зохион байгуулах;

Тавигдах шаардлага:

  • Бизнесийн удирдлага, худалдааны чиглэлээр магистр зэрэгтэй.
  • Багийн ажил, харилцаа, манлайллын ур чадвавартай
  • Дайчин, үр дүнд тулгурладаг, санаачлагатай
  • Бизнесийн хэлэлцээрүүдийг нээж хаах чадвартай
  • Компьютерийн хэрэглээний программыг бүрэн эзэмшсэн
  • Төлөвлөх, удирдан зохион байгуулах, зөвлөх, багшлах, хянах, гэрээ байгуулах
  • Идэвх санаачлагатай, өндөр хариуцлагатай
  • Ажлын ачаалал даах чадвартай
  • Хүргэлт түгээлт, засвар үйлчилгээ, угсралт холболт, оффисын ажилчдыг удирдан зохион байгуулах
  • Англи хэлний бичгийн болон ярианы өндөр түвшинтэй байх /IBT-72-оос дээш оноотой байх
  • Монгол хэлний бичгийн чадвар өндөр байх
  • Харилцааны өндөр ур чадвартай байх


Дэлгэрэнгүй мэдээллийг +976 8818-6868 дугаараас холбогдон авна уу

This job is found at InterviewStack.io

About SCC LLC

Global recruitment and outstaffing company specializing in technology, energy, finance, logistics, satellite & space, and manufacturing.

recruitment, staffingWebsite